“ГЭРТЭЭ ХЭРХЭН ХҮҮХДИЙНХЭЭ БОЛОН ӨӨРСДИЙНХӨӨ ДАРХЛААГ ДЭМЖИЖ, ХОРДЛОГО ТАЙЛАХ ВЭ?”
Өмнө нь давсны төрөл болон хүнсэнд болон эмчилгээнд хэрэглэх аргаас хуваалцсан бол одоо ахуйд хэрэглэх өөр 1 аргыг сонирхуулъя.
Salt therapy- Давсан эмчилгээ
Давсан эмчилгээ олон төрөл байдаг ч түүний дунд ДАВСАН ДЭЭР ГИШГЭХ эмчилгээ өргөн тархсан. Энэ эмчилгээг олон хүмүүс мэддэг боловч зөвхөн эмнэлэг сувилалд байдаг эмчилгээ гэж ойлгодог. Үүнийг гэртээ хийх боломжтой. Хөлийн уланд хүний дотор эрхтэнүүдтэй холбогдсон биологийн идэвхит сүвүүд байдаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэг.
Давсан дээр гишгэхийн ач тус:
1. Хоргүйжүүлэх
2. Дархлаа дэмжих
3. Цусны даралт бууруулж, тогтворжуулах
4. Ядаргааг тайлах
5. Нойрыг хүргэх, нойргүйдлийн эсрэг
6. Нүдний хараа, чихний сонсгол, үнэрлэх, амтлах мэдрэхүй сайжирна / мэдрэлийн цэгүүдийг цочроосноор цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулах нь мэдэрхүйд нөлөөлдөг/.
7. Шээсний гарцыг нэмэгдүүлдэг.
Дархлааг хэрхэн дэмжиж сайжруулдаг талаар сонирхвол:
Эпидермд /гадаргуугийн арьс/ КЕРАТИНОЦИТ гэх дархлааны эс ихээр /90%-д нь/ агуулагддаг. Эпидерм нь aчаалалгүй газруудад (жишээлбэл, зовхинд) зузаан нь ердөө 0.03-0.05 мм байдаг. Үүний эсрэгээр хүнд даацын (гарын алга, хөлийн уланд) хэсэгт 2 мм хүртэл зузаантай байдаг. Энэ нь эпидерм зузаан газар дархлааны эс ихээр оршдог гэж үзэж болно. Эдгээр даацын хэсгийг цочрооход дархлааны охь бодис болох интерлейкин, интерферон нийлэгждэг.
Дэлгэрэнгүй судалгаа уншихыг хүсвэл:
Зөвлөгөө:
1. Хэрэв танай гэр зайтай бол гэрийнхээ 1 буланд хүүхдүүдтэйгээ хамтраад өндөр нь 5-10 см байхаар хашаа хашаалчих, дотор нь жижиглэж нунтагласан жамц давсаа хамтдаа цацаж хөгжилдөн гэртээ давсан зам хийгээрэй.
2. Хэрэв зай багатай бол хэрэглэхээ больж байгаа арай цоорчихоогүй том дэвсгэр даавуун дээр гишгэх хэмжээгээрээ давсаа хийгээд боочих, хэрэглэх үедээ дэлгэж гишгээд буцаагаад л хураачихна. Сул тал нь бага зэрэг хог тарина.
3. 7 хоногт 3 удаа гэр бүлээрээ хүүхдүүд бол 5-10 мин, томчууд бол 10-15 минут хөл дээрээ гишгэж тоглох ч юмуу хөгжилтэй байдлаар хүүхдүүдтэйгээ тоглож тэднийг хөөргөж баясган 5 минутыг өнгөрөөхгүй бол хүүхдүүд хөлийнхөө хуруунуудыг сарвайлгачихаад хөдлөж өгдөггүй хөөрхнүүд шүү.
4. Одоо бид дандаа тэгш гадаргууд дээр явж хөлийн арьсанд цочроо өгч чадахгүй болсон үед гэртээ энэ аргыг хэрэглэж гэр бүлээрээ ДАРХЛААГАА дэмжиж, ХОРДЛОГОО тайлаарай. Арзгар резинэн тавчикнаас илүү дархлаа, мэдрэл сэргээнэ шүү.
5. Мөн энергийн тухай ойлголтонд бид дээрээс буюу нарнаас, хүрээлэн орчноосоо НЭМЭХ цэнэг авдаг, газраас ХАСАХ цэнэг авч бие саармагаар эрүүл оршдог гэх ойлголт бий.
Бид зурагт, утас, компютер, машин зэрэг дан нэмэх цэнэг дунд амьдарч түүнийхээ идүүдэлд орж өвчлөл их үүсгэж байгаа. Тэгвэл давс нь гэртээ хөлийнхөө улаар дамжуулан илүүдэл нэмэх цэнэгээ гаргаж болох хамгийн шилдэг арга.
Хүүхэд тань эсвэл та өдөржин утас, дэлгэцний ард сууж ядарсан бол түүнийхээ хорыг, илүүдлийг давсан дээр гишгэж гаргаарай.
Таны хэт ачааллаас болсон толгойн өвдөлт, хүүхдийн тархины даралтаас болсон толгойн халалт нтр бол эрс л буурах болно.
Бидний ээж аав нар бие, дархлаа сайтай, хоолой өвдөхгүй чийрэг байдгийн нууц нь өглөө шүүдэр дээр алхах, хөдөө хөл нүцгэн явдаг байсных гэж боддог шүү.
АНХААРУУЛГА:
1. Хөлөнд ил шархтай бол гишгэхгүй.
2. Бага сартай жирэмсэн бол гишгэхгүй
3. Даралт унадаг хүмүүс гишгэхгүй
Танд эрүүл энхийг хүсье.
Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл