“Хайран дунд өссөн хүн, хүнийг бүр ч их хайрладаг юм шиг санагддаг. Хайр үзээгүй хүмүүс л хүнийг зовоодог”
“Өрөөл бусдаас болж зовж байгаа бол харамсалтай, өрөөл бусдын ивээлээр жаргана гэдэг ч сэтгэлд таатаай биш”
“Монголчуудын бахархах ёстой зүйл нь тусгаар тогтносон Монгол эх орон, бэлчээрээр амьдардаг хэдэн мал нь байгаа юм. Энэ хоёр л монголчуудыг авч яваа”
“Зорилгогүй хүн бол нэг л байрандаа байгаад байна. Зорилго бол хүнийг чирч явдаг зүтгүүр нь юм. Зорилгогүй хүн хаашаа ч явахгүй. Яаж хүрэх нь хамаагүй очих газраа мэдэж байх хэрэгтэй. Очих газраа мэдэхгүй бол хаа ч хүрэхгүй”
“Бусдын итгэл найдварыг хүлээж амьдрах нь хамгийн зөв амьдрал”
“Хүн өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө ухааны хэмжээгээр болох, болохгүй хоёрыг ялгадаг болох хэрэгтэй”
“Хүн хэдийгээр байгалийн нэг төрлийн амьтан боловч оюун ухааны чадлаар ижилгүй учраас тэрхүү оюун ухаанаа хэр ашиглав гэдгээр тухайн хүний амьдралын утга учир тодорхойлогдоно”
“Монголчууд бол их эртнээс эхэлж байгалийн шалгарлаар шигшигддэг шиг оюун ухааны шалгаралд их орж, оюун ухаанаараа шигшигдсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл оюун ухааны тунарал болсон үндэстэн. Ийм үндэстэн маш ховор гэж би боддог”
“Монгол бол онгон тансаг байгаль, уудам дэлгэр газар нутаг, амар амгалан байдлаараа маш сайхан орон”
“Яагаад багшийг хүндэтгэж байна вэ гэхээр багшийн ухааныг сугалж авч өөрийнхөө ухааныг баяжуулж байгаа учраас, тийн хүндэтгэдэг. Шавийн эрдэм багшаас гэдгийг огт умартаж болохгүй”
“Монгол бол онгон тансаг байгаль, уудам дэлгэр газар нутаг, амгалан тайван байдлаараа маш сайхан орон. Эх орныхоо энэ сайхныг мэдрэхгүй, тэрнээс хоол унд олж идэж байгаагаа мэдэхгүй хүн олширвол үүн шиг эмгэнэл үгүй”
“Бид малаар дамжуулж Монгол эх орныхоо бэлчээр өвс, ус ургамлын шимийг хүртэж байдаг”
“Хүний нийгмийг бүрдүүлж байгаа төвийн хэсэг гэж байдаг. Нийгмийг чирч явдаг гэсэн үг. Тэр төвийн хэсэг бол ах настай амьдрал таньсан үеийнхээс суралцаж, дүү настай өөрийг нь залгах үеийнхнийг сургаж байж нийгмийг авч явдаг хуультай. Энэ бол амьд байгалийн хууль шиг амьдралын зүй тогтол юм”
“Өөрт хор хүргэхгүй байх ганц явдал бол өрөөл бусдад өчүүхэн хор хүргэхгүй байх явдал юм”
“Хүн амьд явна гэдэг бол үр удмаа үлдээж, зовж зүдрэхгүй хорвоогоос буцахыг хэлнэ”
“Өөрөөсөө ахмад хүнийг хүндэтгэнэ гэдэг тэр хүний амьдралын туршлага туулсан замналаас нь суралцана гэсэн үг”
“Өөрөөсөө дүү хүнийг юм сургаж, өөр шигээ юм уу өөрөөсөө илүү хүн болгохгүй бол амьдрал үргэлжлэхгүй шүү дээ”
“Амьдрал таньсан хүний үг” номын хэсгээс