Мексик хотын салют худалдааны захад
дэлбэрэлт болж 27 хүн амиа алдаж 70 орчим хүн хүнд хөнгөн гэмтэл авчээ. Мексикчүүд
зул сарын баяр болон үндэсний олон баяраараа салют буудуулан баярладаг
уламжлалтай. Дэлбэрэлтийн үеэр Мексикийн улаан загалмайн нийгэмлэг, цэргийн
анги, түргэн тусламжийн арван баг, эмнэлгийн тусламж үзүүлэх 50 асрагч оролцсон
байна.
Дэлбэрэлтийн хүрээ таван км үргэлжилсэн
бөгөөд харанхуй татан хар утаа тэнгэрт мандаж бүрхэж байсан гэнэ. Уг
дэлбэрэлтийн дараагаар дрон хөөргөж зураг авсан байна. Дэлбэрэлтийн үеийн
бичлэгийг ч хийж амжсан аж.
Гэмтэж бэртсэн хүний тоо өсөх магадлалтай
байгаа ба ойр хавьд байрлах байшин барилгуудад хүртэл гэмтэл учирсан гэнэ. Мексикт
2005 онд тусгаар тогтнолын баярын өдөр мөн салют дэлбэрч байсан ба хооронд нь
холбон зарж байснаас үүдэн галыг унтрааж чадахгүйд хүрч байсан гэнэ.
Үндэстэн агентлаг