Эмэгтэйчүүд өвчин намдаах зорилгоор парацетамол болон ибупрофин эмийг хэрэглэх нь түгээмэл байдаг. Гэвч эдгээр эмийг долоо хоногт хоёроос олон удаа урт хугацааны турш хэрэглэх нь сонсох чадвараа алдахад хүргэдэг тухай Daily Mail онцолжээ.
Саяхан АНУ-д хийгдсэн судалгааны дүнгээс харахад дээрх хоёр эмийг долоо хоног хоёроос дээш удаа, зургаа болон түүнээс дээш жилийн хугацаанд хэрэглэсэн 20 эмэгтэй тутмын нэг нь сонсголгүй болсон нь батлагдсан байна. Судалгааг 44-69 насны 56 мянган эмэгтэйчүүдийн дунд явуулжээ.
Тэдний ихэнхи нь толгойн болон нурууны өвчнийг намдаах зорилгоор дээрх эмнүүдийг хэрэглэдэг байжээ. Судалгааны дүн эрэгтэйчүүдийн хувьд харьцангуй бага тоо гарсан ч, дундаж насны эрчүүд эмний сөрөг үр дагаварт илүүтэй өртдөгийг харуулжээ. АНУ-ын эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Гэри Курон энэ тухай \”Сүүлийн үед олдмол байдлаар хүмүүс сонсголын чадвараа алдах нь түгээмэл болсон. Үүнд эмний хэрэглээ нөлөөлж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Тиймээс хүмүүс эмний зөв зохистой хэрэглээг урьтал болгож, эмийг байнгын хэрэглээ болгохгүйн тулд амьдралын зөв хэвшилтэй байх шаардлагатай байна” гэжээ.