“Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр уулзалт болж байна. Энэ үеэр Улиаст багт болж буй нөхцөл байдлын талаар иргэдийн төлөөлөл дуу хоолойгоо хүргэлээ. УЦС-ыг эсэргүүцэн тэмцэж буй иргэд гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа юм.
Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Улаанбаатар хот дахь биет төлөөлөгч Д.Жаргалсайхан “Улиаст багтай ойлголцох л асуудал байгаа юм. Хэн хэн эсэргүүцээд буйг ах дүү, удам судар, хаана нутагладгийг нь би мэдэж байгаа хүн.
Тэнд УЦС барихыг эсэргүүцэж байгаа малчин байхгүй. Зөвхөн амьдрах гэж байгаа газар нь амьжиргаагүй болчих гээд байгаа учраас тэмцээд байна. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийнхнийг хандлагаа өөрчлөөчээ гэж гуймаар байна. Зохион байгуулалттайгаар турхирч буй асуудал байхгүй. Дотоод чаатыг нь хараад, ажиглаад байж байна. Сүүлдээ багийн даргаа оролцуулахаа больсон.
Трактораар түрлээ гэдэг асуудлаас хойш хуваагдаад байсан хүмүүс нэгдчихлээ. Эвээ олж, Улиаст багт очиж малчидтайгаа уулзан, сенсац болгоод байлгүйгээр ойлголцож болдоггүй юмуу.
Хоёр асуудал хүмүүсийн дургүйг хүргэж буй. Нэгдүгээрт зохион байгуулалттайгаар турхирч байна гээд та нар байнга ярьж байгаа. Хэн малчидтай очиж уулздаг юм бэ. Тэд маргааш миний амьдрах газар байхгүй болчхож байна гээд амь тавьж байгаа хүмүүс.
Хоёрдугаарт багийн төв усанд орно байна уу тэр хүмүүст хамаагүй” хэмээн ярилаа.
Харин төслийн багийн зохицуулагч УЦС барих нөлөөллийн газарт орсон иргэдтэй 3-4 удаа очиж уулзсан хэмээн мэдээлээд байна.