Налайх дүүргийн удирдлагууд \”Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой”, \”Налайхын нүүрсний их уурхай үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ой”-н баярыг тохиолдуулан Монгол улсын хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав болон Уурхайчдын алдрын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.
Уурхайчдын баярын хурлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй нээж, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ахмад уурхайчин хөдөлмөрийн баатар Пүрвээ, МУ-ын хөдөлмөрийн баатар Т.Окобал, МУ-ын гавьяат уурхайчин Дамдинсүрэн, МУ-ын гавьяат уурхайчин Жанчив, уурхайн дарга Батаа, Түлш эрчим хүчний яамны дэд сайд асан Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Аюурсайханы туслах, түүний бие төлөөлөгч Даваадорж, тэргүүний уурхайчид, залуу уурхайчид, жирийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж, Налайх дүүргээс түрэн гарсан тэргүүний уурхайчдыг төр засгаас үнэлж,иргэн Л.Түвшинжаргал, Д.Нэргүй, Д.Ажуу, П.Эрдэнэбат, Л.Түмэндэлгэр, А.Шийзэн, Л.Шижирбаатар, Т.Батнасан,
Ц.Жуудай, А.Хайсар, Г.Жавзанхорол, Б.Бадрах, Д.Наранцэцэг, Б.Наранцэцэг, Н.Содномдаржаа, З.Баярхан, Ц.Лхасүрэн, Г.Тогторхон, Г.Жавзанхорол, Б.Бадрах, Ж.Бэргэнбек, Х.Тунгалаг, нарыг \”Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнаж урамшууллав.