Даваа гаригийн Засгийн
газрын хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга нарыг халж, сэлгэсэн байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамны
Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яам руу шилжүүлж,
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Барилга хот
байгуулалтын яам руу шилжүүлсэн байна. Харин Батлан хамгаалахын яамны Төрийн
нарийн бичгийн дарга З.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
А.Аюуш