1920 онд хатгаа өвчинөөр нас барсан охины шарил дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй занданшуулсан шарил хэмээн нэрлэгдэж байна. Түүнийг Розалиа Ломбард гэдэг байсан бөгөөд нас барахдаа дөнгөж хоёр настай байсан ч түүний цогцос одоо ч анх оршуулж байгаатай адил байгаа аж. Дэлхий дахинаа энэхүү охиныг нойрсож буй гүнж хэмээн нэрлэж байна. Таван жилийн өмнө түүний дотор эрхтэнийг MRI зургаар шалгахад бүх эд эрхтэн нь бүтэн хэвийн байсан гэж судлаачид мэдэгджээ. Розалиа охиныг нас барахад түүний аав маш их гунигласан бөгөөд охиноо үүрд ийм дүр төрхөөр нь хадгалахыг хүсчээ. Энэ үед Альфердо Салафиа гэх эрдэмтэн түүнийг занданшуулсан ба
бактерүүдийг устгахын тулд түүний цусыг юүлж оронд нь формалины уусмал хийж, глециринээр хатахаас хамгаалж, цайр ашигласнаар биеийг нь хамгаалж байгаа бөгөөд сальцилийн хүчил хэрэглэснээр мөөг мөөгөнцөр зэргээс сэргийлж байгаа юм байна.
Үүнээс гадна түүний нүдийг амьд хүн шиг цавчилдаг гэдгийг ч тогтоосон байна. Үүнийг батлах бичлэг ч байгаа аж. Ингээд түүний нүд цавчилж буй сонирхолтой бичлэгийг хүргье.
Үндэстэн агентлаг