Хүн болгон л олон нийтийн дунд, ганцаараа байхдаа өөр өөр дүр төрхтэй байдаг. Мэдээж жүжигчид ч гэсэн тийм байдаг. Гэхдээ папарацичдаас болоод тэр болгон хувийн амьдралаа нуугаад байж чаддаггүй. Зурагчин Андрей Валкер жүжигчид, дуучид гээд олны танил хүмүүсийн эдгээр хоёр дүр төрхийг нэг зурганд багтаахыг хүсчээ. Жүжигчид ч зөвшөөрсөн бөгөөд хоёр өөр дүр төрхийг ил гаргасан зургыг авхуулжээ. Мэдээж маш сонин дүр зураг гарсан бөгөөд та ч бас анзаараад аль нь олон нийтийн дундах, аль нь хувийн амьдралын төрх болохыг анзаараад үзээрэй.
Үндэстэн агентлаг