“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ.
Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны аравдугаар сарын 1-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдож байв.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд:
- Галсангийн Батсүх
- Нацагийн Багабанди
- Энхбаатарын Баясгалан
- Элиас Скафидас
- Люк Колтон
- Стив Тибоу
- Дэйрдрэ Лингенфэлдер