Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.
Тэрбээр,
-
Гадаадын хөрөнгө оруулалтын хууль
-
Гэр бүлийн хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлэхээр өнөөдөр шийдвэрлэлээ. Энэ ажил бол төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжилж байна.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд “Эрдэнэс монгол” компанид, бусад компаниуд “Эрчис монгол” компанид зөвхөн менежментийн чиг үүргийг буюу бүтээмжийг сайжруулахаар ажилласан.
Яг ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа атал төрийн өмчит компани 1500 хүнтэй, гэтэл хувийн хэвшил 200 хүнтэйгээр илүү өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа вэ гэдэг агуулгыг өөрчлөхийн тулд менежментийг өөрчлөх замаар захиргааны албан тушаалыг бууруулах, компани болгонд ТУЗ байгуулдгийг зогсоох ажлыг шат дараатайгаар хийж байна.
Жишээ нь, Зам тээврийн яам гэхэд хоёр том төмөр замын компанийг нэгтгэн ажиллуулснаар ажиллах орон тоо багассан ч гэсэн бүтээмж нэмэгдсэн” гэв.









































































