Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авдаг \”Гандан Бороо\” хочит Ч.Батхуяг болон \”Сэлэнгэ\”-ийн хэмээн алдаршсан У.Баатаржав нарыг Тусгай ажиллагааны газрын ажилтнууд баривчилжээ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
\”Гандан Бороо\” хочит Ч.Батхуягийг цагдаагийн өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан боловч тэрбээр батлан даалтад гарсан даруйдаа сураггүй алга болсон юм. Тухайн үед тэрбээр гэртээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд шинжилгээгээр \”мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсэн байдаг. Түүнд хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон боловч шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй болсон юм.
Харин У.Баатаржав нь нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилан мэхэлж авч, буцаан авах гэсэн хүмүүсээ дарамталсан хэргээр шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.