Өнөөдөр өглөө зургаан цагаас эхлэн хувийн автобус компанийн ажилчид ажил хаялт зарлалаа. Ажил хаях гол шалтгаан нь автобус цахим хувилбарт шилжсэн буюу \”Umoney\” картыг ашиглаж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байгаа аж. Учир нь цахим хувилбарт шилсэнээс хойш автобус компаниуд алдагдалтай ажиллаж эхэлсэн бөгөөд үүний улмаас ажилчдынхаа цалинг тавихад хүндрэл учирч эхэлсэн гэнэ. Энэ талаар яг одоо автобус компанийн удирдлагууд хуралдаж байгаа юм байна.