Өмнөд Солонгос улс анх удаа гадаадаас буюу АНУ-аас өндөг импортлохоор болсон билээ.
АНУ-аас худалдаж авсан 1 сая 640-н мянган ширхэг өндөгийг хоёр хэсэгт хувааж онгоцоор тээвэрлэх ба эхний ээлжийн 700-н мянган ширхэг өндөг өнөөдөр Инчон хотын нисэх онгоцны буудалд тээвэрлэгдэж очсон байна.
Нэг ширхэг өндөгийн өөрийн үнэ 110 вон боловч онгоцоор тээвэрлэсэн зардал болон өөр бусад зардлыг тооцсоноор нэг ширхэг өндөг 300-н вон буюу 615 төгрөгөөр худалдаалагдахаар болжээ.
Солонгос улсын Хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд Америк өндөгөнд хоёр хоногийн турш шинжилгээ хийх ба ирэх ням гаригаас эхлэн Өмнөд Солонгос улсын хэрэглэгчдэд хүрэх юм байна.
Эх сурвалж Mglradio.com