Лос-Анжелесын шүүх найман сарын турш заргыг хэлэлцсэний эцэст Холливудын жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нарын гэр бүл салалтын шийдвэрийг гаргасан байна. Энэ үед Деппийн экс амрагаасаа нэхэмжилсэн 100 мянган долларыг хүчингүй болгосон аж.
Холливудын оддын гэр бүл салалтын дуулиан өнгөрөгч оны тавдугаар сард эхэлсэн билээ. Жүжигчин бүсгүй Эмбер Херд өөрийн нөхрөө хүчирхийлэл үйлддэг хэмээн буруутгаж, шүүхэд салах өргөдөл гаргаснаар тэдний гэр бүл салалтын шуугиан эхэлсэн юм.
Эмбер Херд гэр бүл салсны дараа өөрийн долоон сая долларын хөрөнгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, өвчтэй хүүхдүүдийг дэмжих чиглэлээр ажилладаг буяны байгууллагуудад хандив өргөх тухай мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж zone.mn