Үерийн улмаас Баянзүрх дүүрэгт өчигдрийн байдлаар дөрвөн барилга цахилгаангүй болжээ. Шуурхай ажлын хэсэг шөнөжин ажиллаж бүгдийг нь цахилгаанд холбосон байна.
Баяр наадмын өдрүүдээр ажлын хэсгийнхэн тасралтгүй ажилласаар үерт автаж, цахилгаангүй болоод байсан бүх барилгыг эрчим хүчинд холбожээ.