Нийслэлчүүдийн хамгийн өргөн хэрэглэдэг “Атар” талхны үйлдвэрийн үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ. Атар талхыг “Талх чихэр”, “Атар өргөө” компаниуд үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрийн үнэ баяр наадмын өмнө 2000 төгрөг байсан бол долоодугаар сарын 17-ноос эхлэн 2300 төгрөг болсон байна.
Үйлдвэрээс 2300 төгрөгөөр гарч байгаа атар талхыг хүнсний дэлгүүрүүд дунджаар 200-300 төгрөгөөр нэмдэг гэхээр иргэдийн гарт атар талх 2500-2600 төгрөгийн үнээр ирэх болж байна.