Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн “Аглаг бүтээлийн хийд” гэдэг газарт “Бороо” голын үерийн усанд 10 гаруй автомашин боогдсон, урссан дуудлага өчигдөр буюу 21-ний 22:50 цагт иржээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Нийслэлийн Аврах анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж байгаа аж.
Алба хаагчид үерийн усанд боогдсон, урссан 10 автомашиныг татан гаргаж, 11 том хүн, гурван хүүхдийг авран хамгаалжээ.
Ус болон шаварт суусан автомашиныг татан гаргах, үерийн усанд урссан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.