Голын 50 метрийн бүсэд барилга байгууламж барьж болохгүй.
Иймд Сэлбэ голын голдирол хааж барьсан S.Outlets барилгад хариуцлага тооцож, буулгана гэдгийг Хотын дарга Сумъяабазармэдэгдэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “S.Outlets гэдэг барилга Сэлбэ голыг зургаан метр хүрэхтэй үгүйтэй газарт шахаж барьсан байна. Үүн дээгүүр нь далан хальж урссан асуудал үүссэн. Үүнээс шалтгаалж, Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн парк, Таванбогд, Баянгол зочид буудлыг үерийн ус хальж орж ирэх нөхцөл байдал үүсэж байгаа. Тийм учраас энэ асуудлыг цэгцлэхийн тулд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах ёстой.
Үерийн хохирогчид голын 50 метрийн бүс дотор барилга барьсан, зөвшөөрөл олгосон газраас нөхөн олговроо авъя. Тэдний өмнөөс яахаараа бид нар нүүрээ улалзуулах ёстой юм” хэмээн үерийн нөхцөл байдлын мэдээлэл танилцуулах үеэрээ хэлэв.