Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр орсон борооны дараах нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, дүүргийн хэмжээнд 84 барилга байгууламжид ус орсныг алба хаагчид шөнөжин ажиллаж, 77 барилгаас усыг соруулж дууссан. Долоон байрны усыг соруулж байна. Яармагийн нүхэн гарц, Уулын замын эвдрэлийн хувьд ус зайлуулах шугамд зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн үерийн ус зам руу орж, зам удаа дараа эвдэрч байгаа. Бид ус зайлуулах шугам дээр барилга барьсан компанийн эзэдтэй уулзаж, Туул голын эрэг дагуух 28 айлыг нүүлгэнэ. Яармагийн нүхэн гарцыг “Туулын гүүр” ХХК барьсан, Улсын комисс хүлээж аваагүй байгаа гэлээ.