Дөрөвхөн настай бяцхан охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэрэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Юу юугүй төрөх дөхсөн шүүгдэгч Г.Маралмаа шүүх хуралдааны үеэр ухаан алдан унаснаар шүүх хурал түр завсарлаад байгаа талаар эх сурвалж шуурхай мэдээллээ.
4 настай охины үхэлд буруутгагдан шүүгдэж буй хойт эх Г.Маралмаа тун удахгүй буюу энэ сарын 20-ны үеэр төрөх хугацаа нь болох аж.
Өмнө нь тэрбээр мөн л шүүх хуралдааны үеэр ухаан алдаж унасан, өмгөөлөгч нь ирээгүй, хүндэтгэн үзэх гэхчлэн олон удаагийн шалтгаанаар шүүх хурал хойшлогсоор өнөөг хүрсэн юм.
Шүүхээс түүнд 23 жилийн ял төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ төрсний дараа шүүх хурал үргэлжилж хэрэг шийдэгдвэл түүнд төлөвлөсөн ялыг 2 жил хойшлуулах юм.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
Г.Туяа