БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны 8 дугаар сарын 25-27-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Мөн тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулах юм. Мөн
- Монгол, Солонгос дуучдын хамтарсан үзүүлбэр
- Солонгос дуунд дуртай үзэгчидтэйгээ хамт оролцох “OPEN MIC”, Солонгосын талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдана.
Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээнд Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан Солонгосын бүтээгдэхүүнүүдийг дэлгэж, танилцуулна.
Солонгосын соёлтой танилцах боломжийг олгох “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.