“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө ажил хаялт зарлаж, цалингаа нэмэгдүүлэх шаардсан.
Тэгвэл сая Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос “Ажил хаялтаа зогсоож, хамтын гэрээний хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр боллоо. Эв санааны нэгдлээ илэрхийлж, хүчээ нэгтгэсэн уурхайчдадаа баярлалаа. Гэрээ баталсны дараа нэгдсэн мэдээлэл өгөх болно”хэмээн мэдээллээ.