Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 240 ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил дуусаж ашиглалтад хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 240 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс ажиллалаа.
Цэцэрлэгийн барилга нь 2 давхар: Хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, чийрэгжүүлэлтийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Тус ажлын зураг төслийг “Гандирс Од” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Ганмөнхжин” ХХК-иуд тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар