Хиймэл дагуулын мэдээллээс харахад Антарктидын мөс өмнөх жилүүдийн түвшингээс хамаагүй доогуур байгаа аж.
Энэ нь хүн төрөлхтний хувьд “сэтгэл түгшээх” хэмжээнд багассан гэсэн үг.
Антрактидын далайн гадарга дээр хөвж байгаа мөс 17 сая хавтгай дөрвөлжин км-ээс бага талбайг эзэлж байгаа нь өмнөх жилүүдийн есдүгээр сарын дунджаас 1.5 сая ам.дөрвөлжин км-ээр багасчээ.
Өөрөөр хэлбэл Британийн арлаас тав дахин том мөсөн талбай хайлсан байна. Антарктидын мөсөн уул судлаач, доктор Майер, далайн мөс мэдэгдэхүйц хэмжээгээр дахин сэргэнэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн дэлхийн дулаарал нэмэгдэх тусам мөс улам их хэмжээгээр хайлах нь дэлхийн олон сая хүн амыг гамшигт хүргэхийг сэрэмжлүүлэв.
Эх сурвалж: ВВC