Өнөө цагт бид, өөр хоорондоо ялгаатай таван бүлэг хүмүүсийн дунд амьдарч байна.
Жишээ нь traditionalists буюу 1900-1945 оныхон, boomers-1946-1964, Х-1965-1976, У-1977-1997, 1997 оноос хойшх Z үеийнхэн гэх мэт. 2015 оноос хойш төрсөн хүүхдүүдийг бүр альфа зэт үеийнхэн гээд байгаа.
Харьцуулах ч боломжгүй орчинд төрж өссөн хүмүүс хоорондоо өөр зан чанартай байхаас ч аргагүй. Тухайлбал, дайны үед төрсөн хүмүүсийг одоо цагийн залуустай харьцуулах боломж үгүй юм. Учир нь тухайн цаг үеийн үйл явдал хэн болохыг нь тодорхойлдог гэдэг нь нотлогдчихсон байдаг. Тиймээс өвөө, эмээ, аав ээж тэр бүү хэл ах эгчийгээ ч ойлгохгүй байх боломжтой.
Яагаад гэвэл тэд үе үеэрээ өөр зан чанартай. Жишээ нь, 77-оос дээш насныхан ер нь аливаа зүйлийг эсэргүүцэж сонсох хандлагатай, хэлснийхээ дараа боддог зантай байдаг аж. Тиймээс ойлголцохгүй байна хэмээн гайхашрах бус үе хоорондын ялгаатай зан байдлыг мэддэг, хүлээн зөвшөөрдөг л болох ёстой юм байна.
Үе хоорондын ялгаатай байдал, тэдэнтэй хэрхэн харилцах, удирдах ажилтан тэднийг хэрхэн мэдэрч ажиллах талаар энэхүү сонирхолтой хичээлийг Удирдлагын академийн захирал /PhD/ Д.Сүрэнчимэг заав. Харин “шавь” нар нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчид байлаа.
Мөн тэрбээр, хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах, залуу үеийнхний зан байдал, хандлагын талаар танилцуулсан. Түүнийхээр Z үеийнхэн хамгийн урт насалж бас хамгийн баян болох онцлогтой хүмүүс юм байна.