МАХН-ын дарга Н.Энхбаярыг шалгаж байгаа нь
үнэн гэсэн мэдээллийг АТГ-аас өгчээ. Мөн Нийслэлийн прокурорын газраас \”Н.Энхбаярыг
2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн гэрээгээр халхавчлан Алан Гинсбургийг
залилан мэхэлсэн, эдийн хөрөнгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутган
АТГ-аас шалгаж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Мөрдөн шалгах явцад түүнийг оргон
зайлахаас сэргийлж хилээр гарахыг нь хориглосон бололтой. Гэвч Н.Энхбаяр өөрөө \”Намайг
хилээр гарахыг хориглосон тухай бичиг, албан мэдээ ирээгүй. Хэвлэлэр л янз
бүрийн мэдээлэл явж байна” гэсэн тайлбарыг өгсөн банйа.
Монголд нэг их удалгүйгээр
БНСУ-ыг зорьчихдог байсан Н.Энхбаяр эх орондоо тухлах болсныг дээрх хоригтой
холбоотой байж болзошгүй гэж хардах үндэслэл байна. Мөн хуулийнхан шалгаж
байгаа гэдэг мэдээллийг баталсан. Гэвч экс Ерөнхийлөгч энэ мэдээллийг
үгүйсгэсээр байна.
А.Аюуш