Энэ замыг Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу МҮХАҮТ-ын зүүн талд саяхан барьсан. Энхэл донхолтой, тэгш бус, шороон зам байсныг зассан ч явган хүний зам тавиагүй байна.
Иймд тус хорооны иргэд хорооны засаг даргадаа асуудлыг уламжилжээ.
15-р хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ “Өнөөдөр Хот байгуулалт, Хөгжлийн газраас холбогдох хүмүүс ирж ажиллахаар болсон. Бид Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан, албан бичиг явуулсан юм. Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлдэг Хот байгуулалт, Хөгжлийн газрын албан тушаалтнууд газрыг давхардуулж олгосноос ийм байдал үүссэн” гэв.
2022 оны долдугаар сард “Суруга” компанид энэ газрыг олгосон тул тэд барилгын ажлаа эхлүүлжээ. Гол нь энэ замаар 130-р сургуулийн сурагчид, 218-р цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүд зорчдог байна.