МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
– Сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн газарт хувийн компани барилга барьсан тохиолдол зөвшөөрлийг нь цуцлах асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
– Миний хувьд дэмжиж байна. Ер нь төрийн өмчит газар дээр хувийн хэвшлийнхэн барилга бариад хууль бус гэж шүүх тогтоосон тохиолдолд төрийн өмчид заавал авах ёстой.
– НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг та юу гэж бодож байна вэ?
– Төсвийн байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төсөл боловсруулж, судлах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн гишүүн ахалж байна.
– 27 мянган төгрөг төлж төлбөртэй бүс рүү нэвтрэх талаар яригдаж байна. Иргэний хувьд дэмжиж байна уу?
– Сайн уншиж судлаагүй байна. Өчигдөр УИХ-д өргөн барьсан. Энэ асуудал бол хоёр талтай. Гаднын бусад улсад төлбөртэй бүс байдаг. Төлбөртэй бүс нь түгжрэлгүй байж болох ч төлбөргүй хэсэг нь илүү түгжрэх магадлалтай.