Иргэн А нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг авч байжээ.
Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэхүү эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Мөн Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс иргэн “Н” нь бага насны буюу 5 болон 8 настай, эмэгтэй хүүхдүүдийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шилжүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ