Ардчилсан нам ер нь сонгууль зохион
байгуулж чаддаггүй юм байна. Хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй, сүржин сонгууль.
Үр дүн нь будлиантай. Уг нь гурван сая биш 120 мянган намынхаа гишүүдээс л
саналыг авах байлаа. Гэвч үнэмлэхүй олонх болсон гээд байгаа хүн нь асуудалтай.
Бусад нэр дэвшигчид нь гомдолтой. Ийм л сонгуулийг АН-ынхан зохион байгууллаа.
Улаан цайм мөнгө тараагаад л авч байгаа нь
С.Эрдэнэ үүнээс илүүг өгч чадахгүй байна уу гээд л … бичлэгт үлджээ.
Ямар ч сонгуулиар сонгогчдын саналыг
худалдан авсан тохиолдолд нэр дэвшигчийн нэрийг татдаг журамтай. АН-ын даргын
сонгууль ч энэ журмын дагуу явагдаж байгаа гэдгийг зохион байгуулах комиссын
дарга мэдэгджээ.
Тэгвэл С.Эрдэнэтэй холбоотой мөнгө тараасан
гэх баримтын дагуу нэр дэвшигчид гомдолоо гаргаад байна. Гомдлын дагуу мэдээж
шалгалт хийнэ. Энэ талаар сонгууль зохион байгуулах комиссын дарга Ж.Оюунбаатар
\”Мөнгө тараах юм уу санал
хуралдаж авах үйл ажиллагаанууд манай сонгуулийн дүрмээр хориотой. Хэрвээ
тэр үйл ажиллагаа батлагдах юм бол хариуцлага тооцогдох асуудал
дүрэмд байгаа. Үнэхээр тэр асуудал нь баримтжуулаад, ноцтой нөлөөлөхүйц
хэмжээнд үйл ажиллагаа явагдсан байх юм бол нэрийг нь татах хүртэл асуудал байж
болно гэж дүрэмд байгаа” хэмээн тайлбарласан байна.
Үндэстэн агентлаг