-Сайн байна уу та бидэнд өөрийгөө танилцуулна уу?
Сайн байна уу? Уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэдэндамбын Өлзийхишиг гэдэг. Англи хэлний багш мэргэжилтэй. Отгонтэнгэр их сургуульд англи хэл, англи хэлний заах арга зүйн хичээлүүдийг заадаг.
-Та өөрийн оролцсон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрөө манай уншигчдад танилцуулаач?
-Миний бие АНУ-н Вермонт мужийн \”Blue Mountain Union School” дээр ажиглалт хийж, туршлага судлан мэргэжилээ дээшлүүлэхээр яваад ирсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь \”Щвецарь болон Монголын гадаад хэлний багш нарын заах аргын мэргэжил дээшлүүлэх солилцооны хөтөлбөр ” хэрэгжүүлэгч байгуулллага болон АНУ-н Вермонт мужийн \” Blue Mountain Union School” , Отгонтэнгэр Их сургууль хамтарсан хөтөлбөр байснаараа онцлог юм.
-Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь юу байсан бэ?
-Энэхүү хөтөлбөр хэд хэдэн зорилготой байсан. Үүнд: Англи хэлний багш нарын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, багш оюутан суралцагчдын сурах хэв маяг, тэдний сургалтын онцлогыг судлах. Мөн монголын сургалтын системээс ялгаатай болон төстэй талуудыг судлах нь хөтөлбөрийн гол зорилго байсан. Америк айлд амьдарч тэдний амьдарын хэв маяг, соёл , ёс заншилтай танилцах нь мэдээж хөтөлбөрийн нэг сонирхолтой хэсэг юм. Англи хэл заадаг багш хүний хувьд миний хамгийн гол зорилго бол унаган англи хэлтэй хүмүүстэй хамтарч ажиллаж тэднээс туршлага судлах, мөн суурь боловсролын системийг харьцуулан судлах нь багш, судлаач хүний хувьд гол зорилго байлаа.
-Уг хөтөлбөрийн хүрээнд зочилж очсон сургууль дээрээ ямар ямар үйл ажиллагаа зохиож, үйл ажиллагаанд нь оролцож байсан нь сонирхолтой байна?
-Бидний хамгийн эхний зорилго сургалтын үйл ажиллагаатай танилцаж багш нараас нь заах арга зүйн туршлага судлах ажил байсан тул тусгай төлөвлөгөө гаргаж 1-12 ангийн бүх хичээл дээр сууж ажиглалт хийж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон шинэлэг сонирхолтой аргуудаас суралцаж байлаа.Зочин багшийн хувьд, Монгол орныхоо тухай бэлдсэн хичээлээ ахлах, дунд ангийн сурацагчдад зааж өөрийн улс орноо суртачилсан нь сайхан байсан. Мөн монгол хэл сурах сонирхолтой хүүхдүүдэд монгол хэлний дугуйлан хичээллүүлж, тус сургуулийн зүгээс зохион байгуулсан хичээл сургалт болон урлаг спорт, хичээлээс гадуурх ажилд яг л бусад багш нартай адил оролцож байлаа.