С.Эрдэнийн
ялалтыг зарлаж, өрсөлдөгчид нь \”цагаан тугаа” өргөж эхэллээ. Уг нь өглөөхөн
Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарын сонгуулийн баг гарын үсэгтэй гомдолоо
АН-ын даргын сонгуулийн ажлын комисст хүргэж, С.Эрдэнийн нэрийг татуулахаар
хандаад байлаа.
Гэтэл
сүржин \”гомдогч” удалгүй \”найр тавигч” болчихсон явж байх юм.
Яаж гэж
үү. Дөнгөж сая Төрийн ордонд З.Энхболд, ялагч С.Эрдэнэ, комиссын дарга
Ж.Оюунбаатар, үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нартай хамт Ж.Батзандан мэдэгдэл
хийчихсэн явж байна. Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар алга. Харин тэдэнтэй цуг
гомдол гаргасан Ж.Батзандан С.Эрдэнэтэй нэгдчихсэн явааг харахад ямар нэг
тохироо хийгдсэн үү гэж хардах нөхцлийг бий болгож байна.
Янз
бүрийн л яриа байна л даа. Жишээ нь 250 саяаа гаргуулж авахаар болсон уу, эсвэл
намын даргын аппаратад орохоор болов уу гээд л … Ямар ч тохироо хийгдсэн байж
болох л юм. Бүр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал байхыг ч
үгүйсгэхгүй. Гэхдээ л өглөөхөн гомдож байсан хүн өдөр нь дэмжигч болчихсон
явахаар ингэж хардахаас яах вэ дээ.
Шар хүү
Үндэстэн
агентлаг