Мексикийн Палаз Лорито/Plaza Loreto/ хотын захад 16
зууны үеийн барилгууд бий. Энд 55-80 насны 25 эмэгтэй амьдардаг. Тэд бүгд биеэ
үнэлэгч. BBC телевизийн
сэтгүүлч бие үнэлэгчдийн гудамжинд амьдардаг Кармен Муноз /Carmen Munoz/-той уулзжээ.
Кармен \”Би 22 настай байхдаа долоон
хүүхэдтэй хоцорч байсан. Надад хэн туслах вэ дээ. Хүүхдүүдээ хоосон
хонуулахгүйн тулд хотын төв орж ажил хийдэг байсан. Ихэнхдээ бичиг үсэг
мэдэхгүй учраас хоёр гараа цуцтал ажил хийсэн ч хоосон хоцрох тохиолдол бий.
Маш их цөхөрч, уйлж, ядарч байсан. Хүүхдүүдээ тэжээхэд үнэхээр хэцүү байлаа.
Тиймээс л нэг өдөр бие үнэлэхээр шийдсэн. Уг нь болохгүй гэж өөрийгөө
хориглосон л доо. Гэвч хүүхдүүдээ тэжээх өөр зам надад олдоогүй. Тухайн үед нэг
залуутай унтахад 100 песо буюу 50 цент байсан. Хамгийн анхны үйлчлүүлэгчээсээ
төлбөрөө авч чадаагүй. Үүнээс хойш дандаа төлбөрөө урдчилж авдаг болсон.
Би хүүхдүүдээ энэ замаар явуулахыг
хүсээгүй. Тиймээс ч хүүхдүүддээ хэзээ ч өөрийнхөө ажлын тухай ярьж байгаагүй.
Тэд нар минь одоо мэргэжилтэй, боловсролтой минийхээс шал өөр ертөнцөд амьдарч
байна. Миний амьдардаг /биеэ үнэлэгчдийн/ гудамжинд 55-80 насны 25 эмэгтэй
байдаг. Тэд бүгд л өөр өөрсдийн гунигт түүхтэй. Гэсэн ч бие биедээ дэм болоод
амьдарч байна. Манай гудамжийг эрчүүд андахгүй ээ. Сүүлийн 10-аад жилд манай
гудамжид 250 гаруй биеэ үнэлэгчид хоног төөрүүлсэн байна. Бүгд л явцгааж бид л
хөгширч үлдлээ” хэмээн ярьжээ.
Палаз Лорито хотын захиргаанаас
хуучны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ төлөвлөлтөд биеэ
үнэлэгчдийн гудамж ч багтсан байна.
Б.Энх
Үндэстэн агентлаг