Хуульд зааснаар дээрх тэтгэмжийг 65-аас дээш насны ахмадад олгоно. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга,89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгох юм.
Тэтгэмжийг жилдээ хоёр удаа буюу сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө тус бүр олгож байхаар заасан. Тиймдээ ч 2017 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгасан юм. Нийт 80 мянга гаруй ахмад \”Насны хишиг” тэтгэмж хүртэх юм байна.
Дээрх болзол хангасан иргэд өнөөдрөөс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой. Хэрэв ирэх зургаадугаар сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөхгүй бол \”Насны хишиг” авах боломжгүй болох аж. Тиймээс хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч нь гаргаж болох юм байна.Бүртгэлээ хийлгэсэн иргэд Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан мөнгөө авна гэнэ.