Иймд маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсныг салбарын сайд хэлэв.
Хязгаарлалтын хуваарийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг хүргүүлсэн. Өнөөдөр бас сайдтай утсаар ярихыг оролдоно. Мэдээлэл цаг тутамд өөрчлөгдөх байх. ОХУ-д дутагдаж байгаа эх үүсвэрийн дутагдал хурдан арилах тусам бидний нөхцөл байдал хурдан сайжирна.
Цахилгааны хязгаарлалтыг өнөөдөр, цагийн дараа хийхийг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцнуудад хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй.
Хэрэглэгчдийг аль болох давхардуулахгүйгээр цахилгааны хязгаарлалтад хамруулах график төлөвлөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс эхлэн түгээх сүлжээнүүдээр дамжуулан олон нийтэд цахилгаан хязгаарлалтын хуваарийг хүргүүлнэ” гэлээ.