Ирэх сард АНУ-ын түүхэнд тохиосон хамгийн их хэмжээний хоригдлуудыг өршөөх гэж байна. Тухайлбал бусдын биед халдаж хүчирхийллийн хэрэг үйлдээгүй, хөнгөн хэргээр холбооны шоронд ял эдэлж буй 6000 хоригдлыг суллах шийдвэрийг Америкийн засгийн газар, Хууль зүйн яамнаас гаргажээ.
Тэдгээр өршөөл эдлэгчдийн дунд ихэвчлэн хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэн, наймаалсан болон өөрөө хэрэглэсэн зэрэг хэргээр засан хүмүүжүүлэх байранд хоригдож буй хоригдлууд хамрагдах юм.
Дараа жил мөн 8,550 хоригдлыг батлан даалтаар гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь дэлхийн хамгийн том шоронгийн системтэй АНУ-ын хувьд шоронгийн тухай бодлогоо өөрчилж байгаатай холбоотой юм. Цаашилбал, \”Drugs Minus Two” хэмээх хөтөлбөрийг хар тамхины холбоотой ял эдлэгчдийн дунд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тус захирамжинд хар тамхитай холбоотой яллуулагчдын нөхцөл байдлыг харгалзан ялын хугацааг нь 2 жилээр багасгах аж.