Бритни Спирсийн шүтэн бишрэгчид түүнээс шинэ бүтээл хүлээж байсан бол зүгээр л найдвар тасарсан бололтой. Спирс Инстаграм хуудсаараа дамжуулан “Би хэзээ ч хөгжмийн салбарт эргэж ирэхгүй” гэж бичжээ. Гэхдээ Спирс бусад уран бүтээлчдэд зориулсан шинэ дуунуудаа бичсээр байгаа хэмээжээ. Спирс сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 гаруй дуу зохиосон тухайгаа би бусад хүмүүст зориулж бичдэг хэмээсэн байна. Спирс өмнө нь эргэн ирэлт хийх бодолгүй байгаагаа хэлж байсан.
Тэрбээр “The Woman In Me” хэмээх дурсамж номондоо “Хөгжмийн карьераа урагшлуулах нь одоогоор миний анхаарлын төвд байхгүй” гэж бичсэн байсан. “Би бусад хүний хүсдэг хүн байхаа больсон, өөрийгөө олох цаг болсон” гэдгээ тэрбээр онцолж байсан. Спирсийн төлөөлөгчид “Business Insider”-ийн тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй.