• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 6 сарын 5
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

    С.Амарсайхан: Хууль иргэнээ ч, хууль сахиулагчдаа ч хамгаалдаг байх ёстой

    Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалайг “мөнгө угаах” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьжээ

    Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдлээ

    Загас барих, агнах хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

    З.Энхболд: Магистрал шугам хэвийн байвал Таван шар, Москва, Содон хороолол, Ханын материал орчмын халуун усыг 3-4 хоногт буцааж холбоно

    Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

    Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

    Нийслэл хотын нийтийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 310005 дугаарын утсаар хүлээн авч байна

  • Улс төр
    Явган замаар скүүтер, мопед явахыг хориглосон хууль батлагдлаа

    Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

    С.Цэнгүүн: Энэ жил дахиад БНХАУ-аас нүүрс авахад 300 тэрбум төгрөг зарцуулна гэдэг маш хариуцлагагүй асуудал

    Н.Номтойбаяр: 5.5 их наяд төгрөгөөр сунадаг шаттай хоёр техник авна, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

    Хятадын компаниуд шаардлага хангаагүй тул Бортээг ордыг “Эрдэнэс Тавантолгой” ашиглана

    Ж.Энхбаяр: Манай улс хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт буюу нэлээд хойно орж байна

    Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ

    О.Амгаланбаатар гишүүний санаачилсан долоодугаар сарын 10-наас 19-ийг дуустал амардаг болох хуулийн төслийг Байнгын хороо дэмжсэнгүй

    13-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож, 13-16 насныхны хэрэглээнд технологийн хязгаарлалт тавина

    18 насанд хүрсэн иргэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдсанаар мопед, скүүтэр унах эрхтэй болно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

  • Дэлхий дахинд
    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж Киевийг галдав

    Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

    329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

    АНУ-д агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлдөн сүйрчээ

    Зеленський: АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байгаа энэ үед ОХУ анхаарал татахыг хичээж байна

    АНУ, Хятадын удирдагчид Ираныг цөмийн зэвсэггүй, Ормузын хоолойг нээлттэй байлгахаар тохиролцжээ

    Куба улс шатахуун болон нефтийн нөөцгүй болжээ

    АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

  • Эрүүл мэнд
    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

    ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд ирлээ

    Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

No Result
View All Result

Г.Занданшатар: Их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үеийг бид туулж байна

by undesten
2024-01-19 15:20
in Улс төр
7
Г.Занданшатар: Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар хоёр нийгмээ талцуулахаа больсон нь дээр
SHARETWEET

Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар  үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,  Хатагтай ноёд оо,

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан. 2023 онд Монгол Улсын хүн ам албан ёсоор гурван сая 500 мянга болсон сайхан мэдээгээр үгээ эхэлье.

Монголчууд ийнхүү олуулаа болохын хэрээр “их нүүдлийн зүг хөдөлж”, цэгцрэх хөдөлгөөний эхлэл тавигдаж байгааг онцолмоор байна. Монголчууд цагийн аясаар  өвсний шим, усны тунгалгийг дагаж нүүдэллэсээр ирсэн нүүдэлчдийн үр удам. Энэ нүүдэл энэ цагт эрүүл, шударга нийгмийг цогцлоохын төлөөх ИХ НҮҮДЭЛ болон өрнөж байна.

Уламжлал, шинэчлэл хоёрын тэнцвэрийг олох, буруу зөвийн ялгааг таних, тогтолцоо, засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдөө илрүүлэн, шүүн шийтгэх зэргээр товчхондоо их өөрчлөлтөд тэмүүлсэн нүсэр хөдөлгөөн идэвхжсэн цаг үеийг бид туулж байна. Эмх цэгцгүй, бужигнаан түжигнээнтэй ч юм шиг санагдах энэ хөдөлгөөн бол эмх цэгцээ олж цэгцрэх ИХ ТОМ ЭЕРЭГ ҮЙЛ ЯВЦ гэдгийг бид ойлгох ёстой. Жам ёсны энэ үйл явц улмаар манай улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь багана нь болно гэдэгт итгэлтэй байна. Ардчилал улам хэрсүүжиж төлөвшиж, төгөлдөршинө.  Үр дүнд нь Монгол Улс хүчирхэгжиж, Монгол хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Саяхан бидний хүсэл зорилго төдий байсан олон зүйлс өнөөдөр бодит үр дүн болж хувирч байна. Экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрлээ. Монгол Улсын төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ.  Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлт бол өнөөдөр өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийн үгүйсгэшгүй үр дүн, бодит  үзүүлэлт мөн.

Гэхдээ амжилт, өсөлтийн тоон үзүүлэлтээр ард түмнээ цатгаж бид чадахгүй ээ. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой. “Нийгэмд бухимдал маш их байна” гэсэн дүгнэлт саяхан хийсэн судалгааны дүнгээр гарсан. Бухимдлын шалтгаан 3 гол хүчин зүйлээс хамаарч байгаагийн хамгийн эхэнд “Шударга бус байдал”, хоёрдугаарт “Эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдал” нэрлэгдсэн байна. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 8 нь амьдрал доройтсон, инфляц буурч байгаа ч цалин, тэтгэвэр, орлогын нэмэгдэл нь үнийн өсөлтийг давж чадахгүй байна гэж үзжээ. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон нь бодит үзүүлэлт мөн. Гэвч иргэд “Бодитоор амьдрал, амьжиргаа сайжраагүй байхад эдийн засаг өсөж байна, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих нь бухимдлыг улам нэмэгдүүлж байна” гэж үзсэн байна.  Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна.

Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хороо намрын чуулганы хугацаанд “Нүүрсний” хулгайн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2 үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, энэ хэргийн талаар ард түмний мэдэх эрхийг хангасан.  Өмнө нь өндөр түвшний улстөрчид, эрх мэдэл бүхий хууль сахиулагчид, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлэхэд, энэ улсад хуулиас дээгүүр давхарга үүсгэдэг байсан бол парламентын шинэтгэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд 10, 20 жилээр далд бугшиж байсан хулгай, дээрэм ил гарч байна.

Гэм буруутай нь баримтаар нотлогдсон хэн бүхэн парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог боллоо. Тэр хэрээр ард түмэн төрөөсөө шударга ёсыг тасралтгүй шаардаж, тэр шаардлага нь энэ танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод нийгмийн хариуцлагатай засаглал бүрдэж байна.

Гэвч тэдэнд хариуцлага тооцох асуудал маш муу байна. Дээр дурдсан судалгаагаар “олон нийтэд ил болсон авлига, хулгайн хэргүүдэд хэн ч хариуцлага хүлээхгүй, нэг хэргийн дуулианаар өмнөх хэргүүд бүдгэрсээр байгаад олон нийт туйлын бухимдалтай байна” гэсэн дүгнэлт гарсан. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, эсвэл цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Хуулиар тогтоосон ийм эрх зөвхөн шүүх, хуулийн байгууллагад бий бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа шүүхийн байгууллага шударга ёсны зарчимд нийцүүлэн, бие даан хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй гэдгийг сануулж, ард түмнийхээ шаардлагад хариулт өгөхийг хүсч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо ч энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуультай, Ардчилсан улс. Хэлэлцэж, зөвлөлдөж, маргалдаж, мэтгэлцэх зарчмаар хуулиа тогтоодог Парламентын засаглал, хэнээс ч хараат бус ажиллах шүүх засаглал, хэн нэгний нөлөөнд үл автах хэвлэл мэдээлэл бол Ардчиллын дархлаа гэдгийг бид мартаж болохгүй. Ардчиллын дархлаагаа ард түмнээрээ хамгаалж байж бид Ардчилсан улс хэвээр үлдэнэ. Хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс явцуу сонирхлоороо Ардчиллын үнэт зүйлс рүү халддаг байхыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ард түмний мэдэх эрх, хууль тогтоогчдын хууль батлах үйл явц, шүүх засаглалын хараат бус байдал руу техник, технологийн дэвшлийг ашиглан, олон нийтийг хамарсан тархи угаалт явуулах замаар халддаг байдал хэрээс хэтэрч байна. Хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн сүлжээний нээлттэй бүтцийн ард нуугдсан асар их хар хүч, бохир мөнгө, нарийн зохион байгуулалт бүхий бүлэглэлүүд эрс идэвхжиж, ил цагаандаа гарч байгааг олон нийт анзаарч буй байх аа. Энэ мэт бохир технологи ганц манай улсад биш, дэлхий дахинд халдвар мэт тархаж буй нь ардчилалд учирч буй томоохон эрсдэлт үзэгдэл мөн гэж нийтээрээ үзэж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авсаар байна. Хиймэл оюун ухаан бол хоёр үзүүртэй илд гэж үздэг болсон.

Гэхдээ үүнээс сэргийлэх цорын ганц найдвартай, үр дүнтэй арга бол хэрсүү няхуур, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай ард иргэд юм. Нуран унаж буй хуучин, бохир хүсэл шинэ аргаар хэлбэржсээр байгаад иргэн бүр соргог мэдрэмжтэй хандаж, үүний эсрэг шийдвэртэй тэмцэхийг уриалж байна. Иргэний мэдэх эрхийг санаатай зөрчиж, ард түмнээ хагаралдуулан талцуулах нь гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Хүний эрх бол хүн биш хууль засаглах ёс, ардчиллыг бэхжүүлэх үнэт зүйл мөн тул ард түмний төлөөллийн байгууллага болох парламент түүнийг хамгаалагч, манлайлагч, хүний эрхийг хангах үндэсний тогтолцооны гол оролцогч байх ёстой гэж бид үздэг.  Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурал ОУПХ-той хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн парламентуудын дотроос анх удаа хийсэн нь дэлхий нийт, олон улсын байгууллагууд бидний хүчин чармайлтад чухал ач холбогдол өгч байгаагийн бодит илэрхийлэл мөн.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент бүхэлдээ улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж нөхцөлүүдийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Таатай үр дүн олон гарсан ч анхаарах ёстой зарим асуудлууд байна. Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэлүүд, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр, шийдэл бүхнийг Улсын Их Хурал гацаа саадгүй, яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Гэвч Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадаагүй, байр сууриа нэгтгээгүй, тооцоо судалгаа дутуу хийсэн зэрэг олон алдаа дутагдлын буруутан нь Улсын Их Хурал болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг Улсын Их Хуралд тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ.

Нийгмийн бухимдлыг дэвэргэж, түүн дээрээс “ардын баатар” болж тодорно, улс төрийн ашиг хонжоо олно гэж тооцдог улигт аргаа орхих цаг болсныг сануулъя. “Жоомоо алах гээд гэрээ шатаав” гэдэг шиг өөрөөсөө бурууг зайлуулах бүтэлгүй оролдлогоороо Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтүүдийг хөрсөнд буулгахад маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн 8 тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа. Монгол хүн бүр энэ өөрчлөлтийн үр шимийг хүртэх ёстой. Тиймээс улс орныхоо урт хугацааны, тогтвортой хөгжлийн суурийг хариуцлагатай сонголтоор баталгаажуулах үйл хэрэгт нэн хариуцлагатай хандахыг улс төрийн намууд, нийт иргэддээ уриалж байна.

Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсээ нэр дэвшүүлэх шинэ жишиг тогтоох ёстой. Сонгогчдын саналыг авахын тулд намууд үзэл баримтлалаа хаяж гээдэг, элдэв амлалтаар ирээдүйгээ балладаг өмнөх жишиг давтагдах ёсгүй. Энэ сонгууль нэг тойрог, нэг аймгийг “услах” биш, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө бодлого дэвшүүлж, бодлогоор өрсөлдөх сонгууль болох ёстой. Бүсчилсэн хөгжил нь хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг гарцаагүй мөн. Шинэ сэргэлтийн бодлогод туссан Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтууд амжилттай хэрэгжихэд бүсчилсэн хөгжлийн бодлого чухал түлхэц болох болно. Чуулганаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тогтоолд заасны дагуу Эрхэм гишүүд завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг тайлбарлаж, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх чиглэлийг өгч байна. Мөн өвөлжилтийн нөхцөл, байдлыг газар дээр нь үзэж танилцан, цас зудын гамшгаас малчдаа сэргийлэн хамгаалах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авах нь зүйтэй. 2023 оны мал тооллогын дүнгээр малын тоо 6.4 саяар буурч, 64.7 сая болсон байна.

Энэ бол мал хорогдсон гэхээсээ илүүтэй манай малчид “Мянгат малчин” болохын төлөө биш, малынхаа чанар, ашиг шимийг сайжруулахад, тоог биш чанарыг чухалчилж байгаагийн илрэл юм. Тиймээс хөдөө аж ахуйд шинэчлэл хийх, малчин-мал-бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангаж, малчин өрхүүдийн хамтын ажиллагааг дэмжих, нийтлэг ашиг сонирхлыг хангах чиглэлээр санал бодлыг нь сонсож, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг Эрхэм гишүүддээ үүрэг болгоё.

Та бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ганцхан чуулган үлдээд байна. Шинэчлэгч парламент байж, Эрх зүйн шинэчлэлээ бүрэн үр дүнд хүргэхийн тулд үлдэж буй хугацаанд Эдийн засгийн реформд онцгой анхаарах шаардлага байна. Нийтийн буюу төрийн санхүүгийн шинэчлэл зайлшгүй болсныг Засгийн газрын сангуудын үйл ажиллагаа, төсвийн үрэлгэн байдал, татварын үр ашиггүй тогтолцоо харуулж байна. “D-өргөдөл” цахим системээр дамжуулан иргэдээс ирүүлж буй өргөдөл, санал хүсэлт ч энэ асуудалд чиглэж байгаа. Улсын эдийн засаг өссөн ч тэр нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудалтай байгаагийн илрэл юм. Эдийн засгийн бодлого маань дундаж, чинээлэг давхаргыг дэмжих биш, уул уурхайгаас хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамааралтай байгааг засахгүйгээр бид цааш явах аргагүй. Үүнийг засаж чадвал хэрэглэгч биш бүтээгч, импортлогч биш экспортлогч болж, өрөөс хуримтлалд, халамжаас хөдөлмөрт шилжих, баялаг бүтээгчдээ дэмжих, олон  гэсэн ганц тулгуурт эдийн засгаа олон тулгууртай болгох боломж бүрдэнэ.

Эрхэм гишүүд ээ,

Дэлхий дахинд үүсээд буй шинэ эрсдэлүүд, улс орны маань хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүд биднээс дотоодын эв нэгдлээ бэхжүүлэхийг шаардсаар байна. Миний бие хэдхэн хоногийн өмнө “Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэж хэлсний учир энэ юм. Нийгмийн ухамсар нягтарч, ёс зүйн өндөр хэм хэмжээ тогтож, улс төрийн ёс суртахуун, хариуцлагын босго өндөрссөөр буй энэ цаг үетэй хөл нийлэх нь улс төрчдийн хувьд нэг ёсны сорилт юм. Тиймээс нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж Эрхэм гишүүд, журмын нөхдөдөө хүсээд, 2023 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье хэмээн хэллээ гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ShareTweet

Related Posts

“126 авлигач ба нэг лидер”
Онцлох мэдээ

Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор

2026-03-27 10:19
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
Онцлох мэдээ

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

2026-01-26 18:46
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг үүрэг болголоо
Нийгэм

2025-08-30 12:44
}

Шинэ мэдээ

Явган замаар скүүтер, мопед явахыг хориглосон хууль батлагдлаа

Явган замаар скүүтер, мопед явахыг хориглосон хууль батлагдлаа

by undesten
2026-06-05 14:09
0

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

by undesten
2026-06-05 13:42
0

Амь үрэгдсэнд тооцогдож байсан Балбын хөтөч олон хоногийн дараа Эверестээс ганцаараа бууж иржээ

Амь үрэгдсэнд тооцогдож байсан Балбын хөтөч олон хоногийн дараа Эверестээс ганцаараа бууж иржээ

by undesten
2026-06-05 12:31
0

С.Амарсайхан: Хууль иргэнээ ч, хууль сахиулагчдаа ч хамгаалдаг байх ёстой

С.Амарсайхан: Хууль иргэнээ ч, хууль сахиулагчдаа ч хамгаалдаг байх ёстой

by undesten
2026-06-05 12:00
0

Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

С.Цэнгүүн: Энэ жил дахиад БНХАУ-аас нүүрс авахад 300 тэрбум төгрөг зарцуулна гэдэг маш хариуцлагагүй асуудал

by undesten
2026-06-04 23:05
4

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалайг “мөнгө угаах” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьжээ

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалайг “мөнгө угаах” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьжээ

by undesten
2026-06-04 22:58
0

Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдлээ

Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдлээ

by undesten
2026-06-04 14:10
1

Загас барих, агнах хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Загас барих, агнах хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

by undesten
2026-06-04 14:02
1

З.Энхболд: Магистрал шугам хэвийн байвал Таван шар, Москва, Содон хороолол, Ханын материал орчмын халуун усыг 3-4 хоногт буцааж холбоно

З.Энхболд: Магистрал шугам хэвийн байвал Таван шар, Москва, Содон хороолол, Ханын материал орчмын халуун усыг 3-4 хоногт буцааж холбоно

by undesten
2026-06-04 11:23
0

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

by undesten
2026-06-04 11:08
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай