Сүүлийн үед Хятадын Төрийн Зөвлөлийн тамгын газар баримт бичиг нийтэлж, эм бэлдмэл үйлдвэрлэн, гүйлгээнд оруулах бодлогод өөрчлөлт оруулж, эм бэлдмэлээр эмч нараа тэмжээдэг механизмыг өөрчлөн, эм бэлдмэлийн үнийг зориуд нэмдэг байдлыг цуцлах ажлыг нэгдсэн журмаар удирдах санал дэвшүүлжээ.
Үүний зэрэгцээ эм бэлдмэлийн хянан батлах дэг журмыг цаашид шилдэг болгож, клиникийн тулгамдсан шаардлагатай эм бэлдмэл, ховор эм бэлдмэлийг батлан зөвшөөрөх явцыг түргэтгэнэ гэсэн байна.
Эм бэлдмэл нь иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой бараа бүтээгдэхүүн юм. Төрийн Зөвлөлийн тамгын газрын нийтэлсэн \”Эм бэлдмэл үйлдвэрлэж, гүйлгээнд оруулах бодлогодоо өөрчлөлт хийх тухай хэд хэдэн санал\” нь эм бэлдмэл үйлдвэрлэх, гүйлгээ оруулах, хэрэглэх зэрэг бүх үйл явцыг хамарсан томоохон өөрчлөлт юм. Ялангуяа, хэрэглээний явцын хувьд уг баримт бичигт цохон тэмдэглэхдээ, эм бэлдмэлээр эмч нараа тэжээх механизмыг цаашид өөрчилж, эм бэлдмэлийн үнийн хөөрөгдлийг бууруулж, нийгэм нийтийн эрүүл мэндийн дарамтыг хөнгөлөх хэрэгтэй гэж мэдэгджээ.