Монгол Улсын 21 аймгийн 298 сум, долоон дүүрэгт мал, амьтны галзуу өвчний байгалийн голомт бий аж.
Жилд дунджаар 6,500-7,000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг. Уг эрсдэлд бүх насны иргэд өртөж байгаа ч 5-15 насныхан илүүтэй өртдөг байна.
Түүнчлэн галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын 74% нь эзэнтэй нохойд уруулсан байдаг гэдгийг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ) болон Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)–өөс гаргасан баримтуудад дурджээ.
Зөвлөгөө:
Зэрлэг болон тэжээвэр амьтдад хазуулсан тохиолдолд шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаах, 5%-ийн иодын уусмалаар шархыг шавшаарай. Мөн эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдахыг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.
1
2
3
4
5