Орчин үед хүмүүс гэртээ олон янзын лаа асаах дуртай болсон. Тэгвэл тэдгээр лаануудын өнгө яг юуг илэрхийлдэг болохыг ингэж бичжээ. Хамгийн гол нь тухайн лааг сонгохдоо гоё сайхан үнэртэйг нь чухалчлахаас гадна өнгийг нь шинжээрэй.
1.Улаан өнгийн лаа: Улаан өнгө өөрөөсөө ир эрчим ялгаруулдаг бөгөөд долоон хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг аж.
2.Улбар шар өнгийн лаа: Амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушааг арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэдэг.
3.Шар өнгийн лаа: Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергээр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагыг тогтооно.
4.Ногоон өнгийн лаа: Зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход тусална.
5.Цайвар цэнхэр өнгийн лаа: Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад туслана.
6.Хар хөх өнгийн лаа: Зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархиний ажилгааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. Мөн хар дарах зүүд төөрөхөд асаадаг.
8.Ягаан өнгийн лаа: Хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ.
7.Хар өнгийн лаа: Хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана. хамгийн хүчтэй лаа.
Эх сурвалж: АРГА БИЛЭГ