Хуш мод ургуулах нь тун энгийн.
Үрсэлгээ хийх самраа усанд хийгээд 1 хонуулаад усан дээр хөвсөн самрыг ялгаж авна. Хөвсөн самар амьдрах чадваргүй. Үлдсэн самраа тагтай шилэнд хийгээд сэрүүн харанхуй газар 9 хоног байлгана. 3 хоногт 1 удаа усаа солино. Ус нь голын ус байвал зохимжтой. Хүйтэн хлоргүй зөөлөн ус байх хэрэгтэй. Хлор зэвтэй усанд дэвтсэн үр амьдрах чадвар маш сул өвчлөмтгий байдаг .
Ястай нь хөрсөнд үрслүүлнэ. Хүмүүс яснаас нь аваад чөмөг үрслүүлдэг. Ингэж үрсэлгээ хийх нь хурдан хэрнээ хор нөлөө ихтэй. Ургалт удаашрах дархлаа сул өвчлөмтгий. Хөрсөнд дасан зохицох чадваргүй. Үндэс хөгжил муу.
Ястай үр нь байгалийнхаа зөв үрсэлгээ болдог. Удаан боловч дархлаа сайн үндэс зөв авч өөрийн хүчээр сэргэх арчилгаа хурдан авдаг гээд олон давуу талтай. Байгаль ээж цөмөөд үрсэлгээ гаргадаггүй шүү дээ. Өөр нэг арга нь боргоцойгоор үрслүүлэх Боргоцойг шилэн аяганд ус хийж харанхуй сэрүүн газар тавиад 14-21 хоноход соёолдог. 45 хоногийн дараа хүчирхэг үндэс гарна. Боргоцойн үрсэлгээ хамгийн зөв олон салаат үрсэлгээ болдог давуу талтай. Үндэс нь маш хүчирхэг хөрсөнд хурдан дасан зохицдог.
Самраа 3 ширхэгийг нэг саванд суулгах нь маш сайн гэж үрждэг гэж үздэг. Хосоороо байгаа үедээ нэг нэгнээсээ хүч авдаг. Нэг боргоцой олон үртэй байдаг учир олон үрт ургамал гэж нэрлэдэг. Хосоорооо нэг саванд үрсэлж ургасан нь илүү ургадаг.
Хөрсөө хэрхэн бэлтгэх вэ?
Үрийг хар шороонд суулгахгүй. Маш чанартай хөвдөн хөрс 50%, Элс 30% самрын яс 10% нунтаглаж буталсан 10% цайны ургамлын хандалсан шаар буюу хатаасан ургамал. Бүгдийг маш сайн холиод хийх савнууддаа хувааж хийгээрэй .
Цөмсөн самрын ясаа буцалсан усанд хийж буцалгаж хандлаад шилэн саванд хийж хөргөнө.
Бэлдсэн хөрсөө шүршиж чийглээд 1 цагийн дараа дэвтээсэн самраа хамгийн сайхан үгээр ерөөж магтаад хөрсөндөө суулгаарай. Заавал шүү. Үрсэлгээ үндэс хөгжүүлэх гэж байгаа болохоор ийм хөрсөнд хурдан, дархлаа сайтай хушны үрсэлгээ гарна.
Эхний нэг сар услахгүй. Бэлдсэн хандаа бага зэрэг шингэлээд өөрийнх нь ясны хандаар шүршиж усалгаа хийнэ. Хурц наранд тавихгүй, сэрүүн орчинд байлгана. Цухуйгаад ирсэн үед ганга өвсний хандаар шүршиж сэргээнэ. Үр суулгасанаас эхлэн 7 хоногт 1удаа үндэс хөгжүүлэх тэжээл шүрших нь илүү үр дүн сайтай ургалттай болгодог. Үр соёолсон энэ хөрсөө цааш нь баяжуулаад явнаг хаяхгүй хөрс гэдгийг анхаараарай.
Хөрсийг соёолж гарснаас хойш 7 хоногт нэг удаа сийрэгжүүлэлт хийж, шүдний чигчлүүрээр хатгаж өгнө
Нэг нас хүртэлх хугацаа маш чухал хариуцлагатай үе шүү. Хуш мод хаана ч ургах боломжтой. Хамгийн дархлаа сайтай мод. Самрын ястай усаа хаяхгүй цэцгээ усалж болно.
Эх сурвалж: Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн