Америкийн 1-р сарын хэрэглээний үнийн индексийн өсөлт өнгөрсөн сарынхтай харьцуулбал 4 жил дотор хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь инфляци өсөж, Америкийн Холбооны Нөөцөөс энэ онд мөнгөний хүүг нэмэх боломжийг нэмэгдүүллээ гэж шинжээчид үзжээ.
Америкийн Хөдөлмөрийн Яамны 15-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, эрчим хүчний үнэ ихээр нэмэгдсэний улмаас 1-р сард Америкийн хэрэглээний үнийн индексийн улирлын зохицуулалтаар өнгөрсөн сарынхаас 0.6 хувиар өслөө. Энэ нь 2013 оны 2-р сараас хойш хамгийн ихээр өссөн үзүүлэлт болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 хувиар өссөн нь 2012 оны 3-р сараас хойш хамгийн их өссөн үзүүлэлт болов.
Мөн сард хамгийн ихээр өссөн эрчим хүчний үнэ өнгөрсөн сарынхаас 4 хувьд, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 0.1 хувьд тус тус хүрлээ. Энэ нь Америкийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 7 сарын дотор анх удаагаа өссөн явдал юм.