МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:
МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 17-НЫ 20 ЦАГААС 02 ДУГААР САРЫН 18-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар өдөртөө 5-10 градус дулаан байна.
2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 19-НӨӨС 02 ДУГААР САРЫН 23-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
19, 22-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 19-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.