Замын цагдаагийн серверт халдсан хэрэг
гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн
харьяа, эрхэлсэн тодорхой ажилгүй, 25 настай Т гэгч бусадтай үгсэн
тохиролцож Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч
байсан болохыг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
илрүүлжээ.
Т нь серверт хууль бусаар нэвтрээд зогсохгүй, жолооч нарын
торгуулийг устгаж өгөөд, мөнгө авдаг байсан аж.
Сэжигтэн бусадтай үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар
тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллийг устгаж, улсад онц их хэмжээний
хохирол учруулсан байна.
Үндэстэн агентлаг