Малайзын
Куала Лампур хотноо суугаа Хойд Солонгосын бүрэн эрхт Элчин сайд Кан Чолыг
цагдаагийнхан баривчилсан талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ. Элчин
сайдыг Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан баривчилжээ. Кан
Чолыг Малайз улсаар гарахыг хориглосон байсан ч
цагдаагийн шаардлагыг үл тоон тус улсыг орхих гэж байсан учраас түүний
баривчилсан байна.
Куала
Лампур хотноо өнгөрсөн сарын 13-нд бусдын гарт амиа алдсан Ким Чен Намын үхлийг
Кан Чолыг захиалсан хэмээн цагдаагийнхан үзэж, өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчлах
шийдвэрийг гаргажээ.
Тэгвэл Малайзын энэ үйлдэлд Хойд Солонгосоос хариу барьж
өөрийн нутагт байх Малайз улсын иргэдийг нутгаас нь гарахыг хориглосон тухай
төв хэвлэл нь зарлажээ. Үүний дэлхийн хэвлэлүүд \”Пхьеньян Малайзын иргэдийг
барьцааллаа” хэмээн гарчиглан бичиж байна. Хойд Солонгосын гадаад явдлын яамны цахим хуудсанд \”Малайзад
болж байгаа хэрэг явдал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл БНАСАУ-д байгаа Малайзийн
бүх иргэнийг тус улсаас гарч явахыг түр хугацаагаар хориглож байна” гэж бичжээ.