Монгол, Оросын
хувь нийлүүлсэн \”Эрдэнэт үйлдвэр” компани өрөнд оржээ. Тодруулбал, Оросын тал
2012 оноос хойш ноогдол ашиг аваагүй бөгөөд саяхнаас гэнэт ноогдол ашигаа нэхэж
эхэлсэн байна. Оросын тал \”Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшдэг. Тэгвэл2012, 2013 оны ноогдол ашиг нь 70 гаруй сая ам.доллар. Харин 2014 оных улсын
төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг болсон байна.
Энэ хугацаанд
Совет хуралдаж, ашгаа хуваах шийдвэр гаргаагүй аж. Гэвч энэ жилээс нэхэж
эхэлсэн нь \”Эрдэнэт үйлдвэр”-т 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулах нөхцлийг
бүрдүүлжээ.
Уг нь ноогдол
ашгийг \”Эрдэнэт үйлдвэр”-ийг мөнгөтэй байх үед нь банканд хадгалж байж. Гэвч
төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны төлбөр нэхэгдээд тус мөнгөө хэрэглэсэн
гэдгийг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж УИХ-ын чуулганы үеэр учирлав.
Харин эх
сурвалжууд \” \”Эрдэнэт үйлдвэр”-ийн дөрвөн жилийн ахуйн зардал 100 гаруй сая
ам.доллар болно гэж юу байхав. Төрийн албан хаагчдийн цалин, тэтгэмж зэргийг
үйлдвэрийн ноогдол ашгаас суутгаснаас болж энэ өр үүссэн” гэж тайлбарлаж байна.
Оросын талаас
ноогдол ашгаа нэхээд байдаг, одоо яах вэ. Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй
тулгарчихсан байдаг.
Бидний мөнгөтэй
үедээ үрэлгэн загинаж байсны үр дүн өнөөдөр илэрч байгаа нь энэ бололтой. Нэгэнтээ
үрээд идчихсэн учраас Оросын талын ноогдол ашгийг төлөх нь ойлгомжтой. Гэхдээ
хэрхэн яаж төлөх вэ гэдэг нь ойлгомжгүй байна.
А.Аюуш