Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад айлчилж байна.
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах санал дэвшүүллээ.
Түүнчлэн:
📌 Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох,
📌 Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдийг эрчимжүүлэх,
📌 Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдын зам байгуулах,
📌 Эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд,
📌 Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулах зэрэгт БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцов.