Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөв.
Тэрээр “Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 3.4 сая иргэн эзэмшдэг 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангуулах чиглэл өгсөн.
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг оруулахаар бэлдэж эхэллээ.
Иргэд 1,072 хувьцаагаа арилжиж чаддаггүй, хөрөнгийн зах зээлд нээлттэй компаниар бүртгүүлэх ажил үр дүнд хүрээгүй учраас компанийн засаглал төдийлөн сайжраагүй, улс төрийн нөлөөлөл их байдаг. Тиймээс нээлттэй компани болгосноор засаглалыг нь сайжруулна” гэв.